“Бид оюутан боллоо” хөтөлбөр эхэллээ
"Бид оюутан боллоо" хөтөлбөр ЭМШУИС дээр явагдлаа.
2013.09.09

“Бид оюутан боллоо” хөтөлбөр эхэллээ

“Оюуны эрэл” оюутны холбоо нь 2006 оноос эхлэн их дээд сургуульд элсэгчдийн ухамсар сэтгэлгээнд эерэг өөрчлөлтийг бий болгоход чиглэсэн “Бид оюутан боллоо” төслийг тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Тус сургалт нь их, дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутан залууст сурах арга барилын талаарх ерөнхий ойлголт өгөх, амьдралын зорилго төлөвлөгөөгөө гаргахад туслах, мэргэжлийн чиг баримжаа авч нийгэмд хандсан хөтөлбөрт оролцож эх орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулахад нь дэмжих зорилготой юм.

Сургалтын үеэр, Удирдлагын академийн багш Г.Жаргал, “Оюуны эрэл” оюутны холбооны гүйцэтгэх захирал П.Даваасүрэн

Энэ жилийн “Бид оюутан боллоо” төслийн эхний сургалтыг өнгөрсөн амралтын өдөр ЭМШУИС-ийн Эрүүл мэндийн технологийн сургуулийн оюутнуудад явууллаа.

Сургалтыг “Оюуны эрэл” оюутны холбооны идэвхтэн гишүүд зохион байгуулсан бөгөөд урилгаар Удирдлагын академийн багш, Барилга хот байгуулалтын яамны Стратеги,

бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Жаргал оролцон оюутнуудад амьдрах ухаан, суралцах ухаан, мэргэжлийн чиглэлээр мэдээлэл өгч, харилцан ярилцсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.

Сургалтад 100 гаруй оюутан хамрагдсан бөгөөд сургалтын явцад оюутнууд олон талын мэдээлэл авч, олон зүйл суралцан  үе тэнгийнхэн, найз нөхөдтэйгээ танилцан цагийг хөгжилтэй өнгөрөөсөн юм.

Дараагийн сургалтыг ШУТИС-ын оюутнуудад явуулах юм байна.