"Да хүрээ" техникийн зах
2013.09.09
Техникийн захуудыг 22-ын товчоо руу нүүлгэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ажлаа авсныхаа дараа “Нийслэл хотын замын түгжрэлийн нэгэн шалтгаан болсон томоохон зах, худалдааны төвүүдийг хотоос гаргах чиглэлийг барьж ажиллана” хэмээн амлаж байсан билээ.
Тэгвэл энэхүү ажил эрчимжих шатандаа орсон байна.
Ингэхдээ 100 айлын барилгын материалын захыг Налайх руу, Да хүрээ тэргүүтэй техникийн захуудыг 22-ын товчооны орчимд байршуулахаар болжээ.
Энэ зорилгоор Налайхад 110 га, 22-ын товчоонд 70 га газрыг гаргаж өгсөн байна. Одоо дэд бүтэц, барилга байгууламжийн асуудлыг шийдэх үлдээд байгаа аж.