ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Удирдлагын академийн оюутнуудад хүндэтгэлийн хичээл орлоо.
2013.09.03

С.Эрдэнэ оюутнуудад лекц уншив

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ төрийн болон нийгмийн удирдлагын чиглэлээр сурч байгаа Удирдлагын академийн оюутнуудад хүндэтгэлийн хичээл оржээ.

Энэ лекцээр улс орны чухал боловсон хүчин болсон эдгээр суралцагчдад нийгмийн халамж үйлчилгээний үндсэн зорилтыг танилцуулан цаашид өөрсдийн ажиллаж буй салбартаа хэрхэн түгээх талаар санал бодлоо солилцлоо.

Хичээлд төрийн болон нийгмийн хамгааллын чиглэлээр сурч буй хүмүүс оролцлоо.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Нийгмийн хамгааллын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын чиглэлээр нээлттэй хичээл орж байгаа. Энэ хичээлд төрийн болон нийгмийн хамгааллын чиглэлээр сурч буй хүмүүс оролцсон.

Тэгэхээр нийгмийн хамгааллын чиглэлийн талаар төрийн алба болоод нийгмийн чиглэлийн төсвийн байгууллагад ажиллаж буй энэ хүмүүст зөв ойлголт өгөх нь чухал учраас энэхүү нээлттэй хичээлийг хийж байна гэлээ.

Хичээлийн шинэ жилтэй уялдуулан хийсэн хүндэтгэлийн хичээлд удирдлагын академийн 100 гаруй оюутан оролцсон байна.