Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2013.08.21
68 сая төгрөгийн хичээлийн хэрэгсэл авч өгнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж буй хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авахад нь дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Ес дүгээр сарын 1-ээс өмнө эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдийн судалгааг гаргаж, хичээлийн хэрэгсэл олгох ажлыг нийслэлийн Боловсролын газар хариуцан гүйцэтгэх юм.
Хичээлийн шинэ жил, эрдмийн баярыг тохиолдуулан хичээлийн хэрэгсэл авахад зориулж нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 68 сая гаруй төгрөгийг гаргахаар болжээ.