УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2013.08.05

Орон сууцны нэг мкв нь сая төгрөг болох боломж бүрдэнэ

Манай улсын иргэд мкв нь нэг сая төгрөгөөс давахгүй үнээр орон сууц худалдан авах боломжтой болох нь. Энэ бол шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийн үр дүн юм. Хотын захад баригдаж буй шинэ орон сууцны хорооллын дэд бүтцийг Засгийн газраас татаж эхэлсэн байна.

Нийслэлийн гэр хорооллыг төлөвлөхөд шаардлагатай дэд бүтцийг татах Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” төслийн явцтай салбарын сайд нь танилцан мэдээлэл өглөө.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: УИХ-аар баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр бий. Мөн иргэдийг орон сууцаар хангах зорилтын хүрээнд нийслэлд орон сууцны 12 хороолол, гэр хорооллын дахин төлөвлөлт хийж буй 10 гаруй байршил дээр дэд бүтцийн ажил хийх чиглэлээр Засгийн газрын 118 дугаар тогтоолыг гарсан.

Нийт 414 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээс энэ онд 200 тэрбум төгрөгийн ажил хийгдэх ёстой.

Энэ тогтоолын дагуу нийт 56 ажил хийгдэх ёстой. Нийт 414 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээс энэ онд 200 тэрбум төгрөгийн ажил хийгдэх ёстой. Одоогийн байдлаар 12 нь эхлээд газар шорооны ажил явж байна.

Графикийн дагуу 11 дүгээр сарын нэгэн гэхэд дуусах ёстой. Дээр нь 16 ажил гэрээ хийх, төсөлд оролцогчдыг шалгаруулах шатандаа явж байна гэлээ.

Одоогийн байдлаар нийслэлд шинээр баригдах орон сууцны 14 дүгээр хороолол, зүүн хүрээ СХД-ийн 5,6 дугаар хороо болон БЗД-ийн 8,16 дугаар хорооны дэд бүтцийг татах зураг төсөл болон гүйцэтгэгч компаниуд нь шалгараад байна.