МАЗХ "Олон улсын чанарын шагнал" гардан авлаа
АНУ-ын Нью Йорк хотноо “BUSINESS INITIATIVE DIRECTION” байгууллагаас зохион явуулдаг Олон улсын Чанарын Чуулганаас Монголын Авто Замчдын Холбоог алтан ангиллын шагнал цом, батламжийн хамтаар шагналаа.
2013.06.18

МАЗХ "Олон улсын чанарын шагнал" гардан авлаа

“BUSINESS INITIATIVE DIRECTION” олон улсын байгууллагаас зохион явуулдаг Олон улсын Чанарын Чуулган 2013 оны 5 сарын 26, 27 ны өдрүүдэд АНУ-ын Нью Йорк хотноо болж Moнголын Авто Замчдын Холбооны тэргүүн Т. Бямбаа  амжилттай оролцоод ирлээ. 

Moнголын Авто Замчдын Холбооны оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Алтан ангиллын шагнал цом, батламжаар шагнасныг холбооны тэргүүн Т.Бямбаа гардан авсан юм.

Тус чуулганаас  бизнесийн ертөнцөд  удирдлага зохион байгуулалт, технологи, шинэ санаачлагын хүрээнд чанарын соёлыг хэрэгжүүлэн түгээх үйлсэд Moнголын Авто Замчдын Холбооны оруулсан хувь нэмрийг  өндрөөр үнэлж Алтан ангиллын шагнал цом, батламжаар шагнасныг холбооны тэргүүн Т.Бямбаа гардан авсан юм.

Шагналыг “BUSINESS INITIATIVE DIRECTION” байгууллагын Ерөнхийлөгч Хосе Прието гардуулж Монголын авто замчдын холбоог удирдлага, зохион байгуулалтын түвшинд чанарыг эрхэмлэн ажиллаж буйг өндрөөр үнэлсэн юм.

Уг арга хэмжээнд  дэлхийн 52 орны төлөөлөл оролцож удирдлага зохион байгуулалтын  чанарын тогтолцооны QC 100 загварыг байгууллагын үйл ажиллагаа болон ажлын системийг сайжруулахад хэрэгжүүлж ирсэн өөрсдийн туршлагаас танилцууллаа.

Алтан шар замын хишиг буян.

Ашид мөнх ивээх болтугай