“Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийг элчин сайдуудад танилцуулна
2012.03.28

“Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийг элчин сайдуудад танилцуулна

Монгол Улс, Улаанбаатар хот2012 оны 3-р сарын 27.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн зохицуулах албанаас “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийг өнөөдөр элчин сайдууд, олон улсын байгууллагуудад танилцуулна. “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”, түүний эхний үе шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг УИХ, Засгийн газраас өнгөрсөн онд баталсан. Дээрх хөтөлбөр, төлөвлөгөөг гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагуудад таниулж, улмаар хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудыг уялдуулах талаар санал бодлоо солилцоход энэ уулзалтын зорилго чиглэсэн юм. Тус арга хэмжээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Хаан” танхимд болно.

Уулзалтад манай улсад суугаа элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцоно. Тухайлбал, БН Куба улсын элчин сайд, БН Франц улсын ЭСЯ, БНХАУ-ын ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, ОХУ-ын ЭСЯ-ны II нарийн бичгийн дарга, ХБНГУ-ын Консул, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч зэрэг 30 байгууллагын 40 орчим албаны хүн оролцохоор саналаа ирүүлсэн.Уулзалтын үр дүнд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх, олон улсын төсөл хөтөлбөрт оролцох, хэрэгжүүлэх, бусад орны туршлага судлах, хамтран ажиллах санал, боломж бололцоо нэмэгдэх болно.
Эх сурвалж
Байгал орчин аялал жуулчлалын яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.