Дэлхийн банкны шинэ тэргүүнээр Солонгос хүн тодорлоо
2012.03.26

Дэлхийн банкны шинэ тэргүүнээр Солонгос хүн тодорлоо

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дэлхийн банкны ээлжит тэргүүнээр Солонгос гаралтай АНУ-ын академич Жим Ёон Кимийг нэрлэжээ.

Уг нь өнгөрсөн долоо хоногт нэр дэвшүүлэх боломжтой хүмүүсийг коллегийн зүгээс хэлж байсан ч түүний нэр байгаагүй аж. Дэлхийн банкны тэргүүнээр 1944 оноос өдгөөг хүртэл АНУ гаралтай хүмүүсийг сонгож байсан ч энэ удаад өөрчлөгдөж байна.

Дэлхийн банкийг сонгох үйл ажиллагаанд гишүүн 25 орны төлөөлөгч оролцжээ. Тус байгууллагын тэргүүний суудлын төлөө гурван хүн өрсөлдөж байсан бөгөөд нөгөө хоёр нь Колумба, Нигерийн иргэн байжээ.

Өмнөх тэргүүн Роберт Зойлликийн залгамжлагчийг сонгох тухай мэдээлсний дараа Нигер, Колумбын Сангийн сайд Гози Оконжо Ивела, Жос Антонио Окампо нар Кимтэй өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн аж.

Гэсэн ч АНУ-ын 187 гишүүнтэй Дэлхийн банкны ихэнх саналыг Ким авч чадсанаар дараагийн Ерөнхийлөгчийн байр сууринд очжээ. Барак Обама Кимийг сонгосон учраа тайлбарлахдаа "Дэлхийн банк бол хамгийн том хөгжлийн агентлаг. Тиймээс тэргүүнээр нь ч гэсэн туршлагатай сайн хүнийг сонгох цаг нь болсон гэж бодож байна. Тэр бол жинхэнэ туршлагатай, бүх талын чадвартай хүний тод жишээ" гэжээ.

Харин ноён Ким хэлэхдээ "Хөгжиж буй буурай орнуудад тулгарч буй ядуурлын эсрэг тэмцэхэд тусламж болохуйц тохиромжтой газар бол энэ" гэжээ. Кимийг нэр дэвшүүлэх тухай ямар нэг мэдээлэл гараагүй байсан ч АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Цагаан ордны зөвлөгч Ларри Саммерс, Пепси компанийн тэргүүн Индра Ноёи, НҮБ-ын элчин сайд Сюсан райс нар санал болгожээ. Түүнийг нэр дэвшүүлэх талаар ямар ч мэдээлэлгүй байсан учраас шинжээчдэд энэ нь ихээхэн гайхаш төрүүлсэн явдал болжээ. Өдгөө 52 настай тэрбээр Сөүлд төрсөн таван настай байхад нь түүний гэр бүлийнхэн АНУ руу шилжсэн байна.

Харин Дэлхийн банкны экс тэргүүн Зойллик өдгөө 58 настай бөгөөд 2007 оноос хойш таван жил ерөнхийлөгчийн албан тушаалд байсан юм. Улмаар түүний хугацаа ирэх зургадугаар сарын 30-нд албан ёсоор дуусгавар болж байгаа юм.

Нийтлэлч
Б.Золзаяа
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.