Чингэлтэй дүүргийн иргэд хөдөлмөрчид, нийт сонгогчиддоо баярын мэнд хүргье
2010.11.25

Чингэлтэй дүүргийн иргэд хөдөлмөрчид, нийт сонгогчиддоо баярын мэнд хүргье

Мэндчилгээ


Ардын хувьсгал ялсны дараахан Монгол Улсад анх бүрэлдсэн олонхийн засаглал, Улсын анхдугаар их хурал Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, төрийн эрх барих Үндсэн хуулиа баталсан нь энэ ертөнц дээр туурга тусгаар Монгол Улс ханаа шийрлэж, униа өлгөснийг зарлан тунхагласан хэрэг байлаа. Үүнээс хойш 86 жилийн туршид Монгол улс манай гаригийн улс үндэстнүүд лүгээ нэгэн адил олон улс оронтой эрх тэгш харилцан, НҮБ хэмээх нэр хүндтэй байгууллагын бүрэн эрхт гишүүн болж хөгжин цэцэглэж, мандан бадарч ирлээ.


Энэ л хугацаанд бидний өвөг дээдэс, та бид улс гэрийнхээ  тулгуур хууль Үндсэн хуулиа дөрвөнтөө шинэчлэн баталснаар хүмүүн төрөлхтний хөгжил цэцэглэлийн баталгаа ардчилсан хөгжлийн замд тууштай орж ирэх мянганы ирээдүй рүү итгэл төгс урагшилж явна.

Монгол Улсын чөлөөт зах зээл, уул уурхайд түшиглэсэн шинэ мянганы хөгжлийн их хурдад нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэд хөдөлмөрчид, нийт сонгогчид та бүхэн үнэтэй хувь нэмэр оруулж, элгэн саднаараа энх амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

УИХ-ын гишүүн ГАРЬДХҮҮГИЙН БАЯРСАЙХАН
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.