Зургаан хувийн зээлд хамрагдах 80 мянган орон сууц бэлэн
2012.02.28

Зургаан хувийн зээлд хамрагдах 80 мянган орон сууц бэлэн

Нийслэлийн агаарын бохирддыг бууруулахаар Засгийн газраас олон ажил хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрээгүй. Тиймдээ ч агаарын бохирдол хот төлөвлөлт, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл болон дагалдах олон асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой арга бол иргэдийг орон сууцжуулах ажил юм гэдэг дээр Засгийн газар, нийслэлийн удирдлагууд санал нэгдсэн юм. Энэ ажлын хүрээнд орон сууцжуулах ажлын эхний журмыг cap шинийн өмнө баталсан нь cap шинээр иргэддээ барьсан томоохон бэлэг болсон. "100 мянган айлын орон сууц хөтөлбөр" нь 2011-2016 оны хооронд хоёр үе шаттайгаар хэрэгжихээр Засгийн газар баталсан. Үүний эхний шат болох нийслэл хотын ойр орчимд тэр дундаа Яармаг, МҮОНРТ орчим, 100 айл, "Шинэ Зуунмод" хороолол, 13 дугаар хорооллын урд шинэ орон сууцнуудыг барих ажил ирэх дөрөвдүгээр сараас эхлэхээр болсон.

Шинээр баригдах орон сууцны шинэ хороололтой уялдуулж, дагалдах салбар болох цэцэрлэг, сургууль, дэлгүүр, үйлчилгээний газрууд гээд дэд бүтцийн асуудлыг нь давхар шийдвэрлэхээр ажиллаж байна. "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд орон сууцны шинэ хороолол барих газруудыг чөлөөлөх ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. Гэхдээ ард иргэдээс газрыг нь худалдаж авахад үнэ мөнгөө тохиролцож чадахгүй цаг алдаж байгаа тал бий гэж хариуцсан мэргэжилтнүүд мэдээлж байгаа. Хөтөлбөр хэрэгжих журмын дагуу бэлтгэл ажлыг ханган гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхээр эхлүүлэх бодоод байгаа.

Дээрх хөтөлбөрийн хөрөнгө санхүүжилтийг "Хөгжлийн банк" бүрэн хариуцаж бонд гаргах хэлбэрээр ажиллахаар болсон. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас гаргаж хэлбэрээр ажиллахаар болсон. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас 200 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болжээ. "Хөгжлийн банк" энэ эх үүсвэрээ үнэт цаасны эх үүсвэр орж ирэх хүртэл хугацаанд батлагдсан журмын дагуу арилжааны банкны эх үүсвэрийг ашиглан иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох ажлыг тухайн банкуудтай хамтран зохион байгуулахаар болсон.

Ер нь орон сууцжуулах ажил тийм ч амар ажил биш гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Гэсэн хэдий ч энэ ажлыг эхлүүлэхээр болсон нь иргэдэд нэн таатай мэдээ болж байгаа. Засгийн газрын энэ том хөтөлбөрийг илүү бодитой үр дунд хүргэхийн тулд өмнө нь орон сууцны зээлд хамруулж байсан нөхцөлүүдийн нэлээд хөнгөвчилсөн журмыг баталсан юм. Үүнд орон сууцны зээлийн хүүг хамгийн багаар тогтоосон явдал. Мөн зээл авах иргэн болгонд зээлийн эрх нээлттэй. Зах зээлд зарагдаж байгаа орон сууцнуудаас өөрийн хүссэн байршил болон чанараар иргэн бүр чөлөөтэй сонгох эрхийг нээлттэй болгосон явдал. "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-т хамрагдахаар 159 мянга гаруй барилгын компани хүсэлт ирүүлснээс 79486 гаруй нь шалгараад байгаа юм.

Хөтөлбөрт хамрагдсан орон сууцнуудаас нэг жил зургаан сарын дотор ашиглалтанд орох 28300 орон сууц баригдаж байгаагаас 6341 нь 50 м/кв талбайтай орон сууцнууд байгаа гэсэн тооцоо гарчээ. Тэгэхээр дээрх орон сууцнуудаас чөлөөтэй сонгох эрх иргэдэд нээдгтэй гэсэн уг. Түүнчлэн өмнө нь зээлийн хэмжээг зааж өгдөг байсан бол одоо орон сууцны ам метрийн хэмжээг 55 ам метр талбай хүртэл гэж зааж өгсөн нь орон сууцны үнэд хязгаарлалт хийж байгаа бас нэг хэлбэр болж өгч байгаагаараа онцлог юм. Урьдчилгаа төлбөрийн хувьд мөн л хөнгөвчилж өгсөн. Бэлэн мөнгө багатай тэр дундаа бага дунд орлоготой иргэд орон сууцны төлбөрийн урьдчилгаанд 30 хувийн урьдчилгаа төлбөр бүрдүүлж хүчрэхгүй тул урьдчилгааг 10 хувь болгосон.

Энэ нь арилжааны банкуудаас даруй 20 хувиар бага тусч байгаа юм. Баталсан журмаар талбайн хэмжээ 55 ам метр. Мөн хөтөлбөрт давуу эрхтэй байхаар тусгагдаж байгаа нэг зуйл бол өрхийн гишүүдийн тоо. Дөрвөн хүүхэдтэй бол дээрх хөтөлбөрийн эхний ээлжинд хамрагдах боломжтой. Өнгөрсөн онд иргэдэд олгосон нийт зээлийн 99 хувийг арилжааны банкууд олгосон. Банкны салбарын хэмжээнд 485,4 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг 15 мянга гаруй өрхөд олгожээ. Тэднээс найман мянга гаруй зээлдэгч зээлээ эргүүлж төлсөн дүн гарчээ. Зургаан хувийн хүутэй зээлийн асуудлыг Засгийн газраас шийдвэрлэснээр арилжааны банкууд ч зээлийнхээ хүүг буулгана хэмээн үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудаас олгож буй орон сууцны зээлийн хүү жилийн 24 хүртэлх хувьтай байгаа. Энэ нь үнэхээр өндөр хүү.

Учир нь өнөөдөр хамгийн хямдхан хоёр өрөө байр гэхэд л 55 ам метр нь 50 сая төгрөг гэж бодоход нэг мкв 990 мянган төгрөг байх юм байна. Энэ нь зах зээл дээр байхгүй үнэ. Одоогоор орон сууцны ам метрийн доод үнэ 1.4 сая төгрөг байгаа. Арилжааны банкнаас дээрх зээлийг авахаар'' тооцоход доорх тооцоо гарч байна. Дээрх харьцуулсан тооцооноос харахад Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт олон иргэд хамрагдах боломжтой нь ажиглагдаж байгаа юм. Тиймээс "100 айлын орон сууц хөтөлбөр"-ийн дараагийн шатны ажил бол орон сууцны нэг ам метрийн үнийг хязгаарлах талаар судлах судалгаа юм.

Орон сууцны зээлийн төлөх төлбөр нь өрхийн гурван сарын орлогын 45 хувиас хэтрэхгүй байхаар заасан байгаа. Хэрэв орон сууцны үнэ өндөр байвал бага дунд орлоготой иргэдийн орлого хүрэхгүй байх бас нэг асуудал үүсч байгаа аж. Тиймээс нэг ам метрийн үнийг 850 мянган төгрөгөөс илүүгүй байлгахаар судалгааг хийж баигаа аж. Гэхдээ энэ үнийг барилгын компаниудын чанар түүхий эдтэй уялдуулж тооцохгүй бол хямд үнэтэй хэмээн чанаргүй барилга баригдах магадлал өндөр тул сайн хяналт тавих үүрэг хөтөлбөрийн хэрэгжилтэнд давхар тавигдана.

Яг үнэндээ үнийн хувьд зохицуулалтыг үндэсний үйлдюрлэгчдийн бүтээгдэхүүнийг барилга угсралтанд ашиглах, дулаалга болон гол түүхий эд болох цементийн экспортын хэмжээг буулгах, дотоодын үйлдвэрлэгчдэдээ хөнгөлөлттэй үнээр худалдах зэрэг олон арга замыг судалж баигаа юм. Ийнхүү "100 мянган айл хөтөлбөр" хэрэгжиж иргэддээ ардчилсан шударга тэгш хуваарилалттаи хандах томоохон хөтөлбөр болно гэдэгт Засгийн газар болоод иргэд ч итгэлтэй байгаа. Иргэн бүр дээрх хөтөлбөрийн дагуу орон сууцанд хамрагдах хүсэлтээ Орон сууц санхүүжилтийн корпорацид хүргэж доорх материалыг бүрдүүлж өгснөөр орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж нээгдэх юм. Хөтөлбөрийн бас нэг чухалчилж баигаа зүйл нь хөтөлбөрт анх удаагаа орон сууцны зээлд хамрагдаж баигаа иргэд л хамрагдана. Товчхондоо өмнө нь орон сууц худалдаж авсан мөн орон сууцны зээлтэй иргэд давхар хамрагдах боломжгүй тул эзнээ олсон хөтөлбөр болох бололтой.

55 Aмметр 990 мянга 50 сая төгрөгийн зээлийг  авахад доорх тооцоо гарч байна
Орон сууцны үнэ 50 сая төгрөг
Урьдчилгаа төлбөр 15 сая төгрөг
Зээлд хамрагдах дээд хэмжээ 35 сая төгрөг
Жилийн Хүү 24 хувь Зээлийн хугацаа 180 cap
Сард төлөх тоггмол төлбөр 720395 төгрөг
Өрхийн доод орлого 1,600,878 төгрөг

Дээрх тооцооноос харахад бага дунд орлоготой иргэд авна гэдэг хүндрэлтэй. Харин 100 айлын орон сууц хөтөлбөрийн дагуу 50 сая төгрөгийн үнэтэй байр авахад
Орон сууцны үнэ 50 сая төгрөг
Урьдчилгаа төлбөр 5 сая төгрөг
Зээлд хамрагдах дээд хэмжээ 45 сая төгрөг
Жилийн Хүү 6 хувь
Зээлийн хугацаа 240 cap
Сард төлөх тоггмол төлбөр 322,393 төгрөг
Өрхийн доод орлого 716,429 төгрөг

100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхцөл
зээлийн нөхцөл
Зээлдэгчийн хувьд:
-Зээлдэгч нь анх удаа орон сууц худаддан авахаар хүсэлт гаргасан иргэн байна.
-Зээлдэгчийн сард төлөх зээл, хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн 3 сарын дундаж цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.
-Зээлдэгч нь банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, зээлгүй байна.
-Хөтөлбөрт оролцогч арилжааны банкны / цаашид арилжааны банк гэх/ бусад шалгуурыг хангасан байна.

-Зээлийн зориулалт: "100 мянган айлын орон сууц"-ны жагсаалтад багтсан 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй шинэ орон сууцнаас иргэд худалдан авахад зориулна.
-Зээлээр худалдаж авах орон сууцны нийт талбайн хэмжээ: 55 м2-аас ихгүй байна.
-Зээлийн хэмжээ 50.0 / тавин сая/ хүртэл төгрөг байна.

-Зээлийн хүү, хугацаа: Зээлийн хүү жилийн зургаан хувь, хугацаа нь 20 хүртэл жил байна.
-Худалдаж авах орон сууцны урьдчилгаа төлбөр: Урьдчилгаа төлбөр нь худалдан авах орон сууцны үнийн 10 хувиас доошгүй байна.
-Барьцаа: Зээлийн барьцаа нь зээлдэгчийн зээлээр худалдан авч буй орон сууц байна.
-Зээлийг хугацаанаас өмнө урьдчилж төлөх: Зээлдэгч хүүгийн зардлаа бууруулах уүднээс гэрээнд заасан хуваарьт төлбөрөөс урьдчилан төлж болох бөгөөд зээл ашигласан хугацаагаар хүүг тооцно.

Зээл олгох  үе шат
Нэгдүгээрт: Зээл хүсэгч нь орон сууны санхүүжилтийи корпорацид хүсэлт гаргаж дараах материалыг бүрдүүлнэ.
1. Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулсан байх/
2. Анх удаа орон сууцтай болох гэж байгааг тодорхойлсон Үл хөдлөх эд хөрөнгийн архивын түүхчилсэн лавлагаа
3. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдсан орон сууцнаас сонгож байгуулсан гэрээ /нотариатаар баталгаажуулсан байх/ 4.Худалдан авч буй орон сууцны урьдчилгааг төлсөн баримт
Хоёрдугаарт:
-Шаардлага хангасан иргэдийн материал, нэрсийг хөтөлбөрт оролцогч арилжааны банканд ОССК хуваарилан хүргүүлнэ.
-Арилжааны банканд хуваарилагдсан зээл хүсэгч нь арилжааны банкны шаардсан материалыг нэмж бүрдүүлэн, тавигдах шаардлагыг хангасан байна.
-Арилжааны банк ОССК-аас хуваарилан ирүүлсэн иргэдийн материалыг хүлээн авч судлан зээл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

Орон сууцны зээлд хамрагдах иргэдОССК-д бүрдүүлж өгөх бичиг баримтын жагсаалт
-Зээлийн хүсэлт
-Иргэний үнэмлэхний хуулбар /нотариат/
-Анх удаа орон сууцтай болохыг тодорхойлсон Үл хөдлөх эд хөрөнгийн архивын түүхчилсэн лавлагаа / гэр бүлийн гишүүд/
Орон сууц худалдах, худалдан авах гэрээ буюу захиалгын гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Урьдчилгаа төлбөр төлсөн баримт

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.