Жил бүр 20 хүнийг Солонгосын их сургуульд сургана
2012.02.03

Жил бүр 20 хүнийг Солонгосын их сургуульд сургана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улаанбатаар хот нь Сөүл төдийгүй БНСУ-ын олон хотуудтай ах дүүгийн харилцаатай байдаг. Өнгөрсөн жил Нийслэийн газрын алба БНСУ-ын Тун Сан мужтай санамж бичигт гарын үсэг зурж байсан бол уг ажил өнөөдөр хэрэгжилтийн шатандаа шилжиж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахаар болжээ.

Уг гэрээнд жил бүр Солонгосын Дэ Гү их сургуульд 20 хүнийг 6 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах, Баянгол дүүрэгт тус мужийн нэрэмжит “Мөрөөдлийн цэцэрлэг” нэртэй цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Улаанбаатар хотын аль нэг дүүрэгт шаардлагатай салбарт хөрөнгө оруулалт хийх зэрэг ажлууд багтжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.