3x3 САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГТ "ГАВЬЯАТ ТАМИРЧИН" ЦОЛ ОЛГОЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ 500 САЯАР ШАГНАЛАА
2025.07.02

3x3 САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГТ "ГАВЬЯАТ ТАМИРЧИН" ЦОЛ ОЛГОЖ, ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ 500 САЯАР ШАГНАЛАА

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025 оны 6 дугаар сарын 23-29-ний өдрүүдэд “FIBA 3x3 World Cup 2025” 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг мөнгөн медалийн эзэд болсон билээ.

Энэхүү түүхэн амжилтыг төр засгаас өндрөөр үнэлж 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Төрийн ордноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчийг хүлээн авч, Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ. 

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын 2022 оны 260 дугаар тогтоолын дагуу Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгийн мөнгөн шагналыг гардуулав. 

Түүнчлэн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын хувиар 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдын үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, улс орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлэн хүндэтгэл үзүүлж, Засгийн газрын 2018 оны 173 дугаарыг тогтоолыг үндэслэн тамирчин тус бүрт 25 сая төгрөг, дасгалжуулагчид 50 сая төгрөгийн Засгийн газрын мөнгөн шагналын батламж гардууллаа. Мөн тус тогтоолын дагуу тамирчдад насан туршид нь сар бүр 1 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно. Энэхүү шийдвэр нь ирэх оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.