ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СҮМБЭР СУМАНД “МАНДАХ НАРАН” ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ҮРГЭЛЖЛЭЛ БАРИГДАНА
2025.06.23

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СҮМБЭР СУМАНД “МАНДАХ НАРАН” ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ҮРГЭЛЖЛЭЛ БАРИГДАНА

Залуучуудыг Говьсүмбэр аймагт ирж ажиллах боломж бололцоог бүрдүүлэх, иргэдийг эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ипотекийн болон түрээсийн орон сууцаар хангах асуудал дээр онцгой анхаарч, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Найрамдал багт үйлчилгээний төвтэй, доороо гаражтай, бүрэн цутгамал хийцтэй, гадна төмөр фасадтай, 268 айлын 5 давхар 4 блок "Мандах наран” хорооллын төслийн үргэлжлэл болох энэхүү барилгын ажил 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эхэлнэ.

Энэхүү төслийг Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн санаачилгаар Дорноговь аймагт 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Мандах Наран орон сууцны 7 цогц хороолол баригдаад, орон сууцны төсөл амжилттай явагдаж байна.