2025.06.18

Сангийн сайд Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1.8 тэрбумыг хасна

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1, 13.1.2-т "Тухайн жилийн төсвийн тухай хуульд тусгасан хөрөнгө оруулалтууд гэрээ нь хийгдээгүй бол хэмнэлтэд тооцно" гэсэн агуулгатай зохицуулалт бий. Энэ зохицуулалт 2025 оноос хэрэгжиж эхэлж байгаа. Эхний зургаан сард бүтээн байгуулалт нь эхлээгүй ажил сүүлийн зургаан сард хийгдэнэ гэж байдаггүй. Тавдугаар сарын 31-ний байдлаар 535 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний гэрээ нь хийгдээгүй байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу энэ хөрөнгө оруулалтын зардал шууд хэмнэлт болж байна гэсэн үг.