
УИХ-ын гишүүн Э.Батшугар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын тамгаа хүлээн авлаа
УИХ-ын гишүүн Э.Батшугарын хувьд 2022–2024 онд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, дижитал шилжилтийн суурь эрх зүйн үндсийг бүрдүүлэн ажилласан.
Цаашид:
• DIGITAL FIRST уриа дор дижитал шилжилтийг эрчимжүүлэх;
•Дижитал эдийн засгийг тэлж, гарааны бизнесийг хөгжүүлэх, тогтолцоог сайжруулах;
• Салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах;
•Их өгөгдөл, хиймэл оюуны бодлого стратегийг батлуулах, хиймэл оюуны хөгжүүлэлт, ашиглалт, хэрэглээг хөгжүүлэх;
• Харилцаа холбооны дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх;
• Төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;
• Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх;
• Төрийн албан хаагч, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх;
• Кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог сайжруулах;
• Салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих;
•Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт өндөр технологи, инновацын тогтолцоог бүрдүүлэх;
• Төрийн үйл ажиллагаанд ил тод байдлыг хангах чиглэлээр ажиллана.
Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө салбарын хамт олонтойгоо хамтран ажиллах болно.

Сэтгүүлч