
2025.06.17
Б.Баярбаатар: Зарчим бол зарчим, цаашид ч байх ёстой гэдэгт хатуу байр суурьтай байх болно
Парламентад анх удаа сонгогдсон нэр бүхий 30 гаруй гишүүд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий сайдад Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой шаардлага хүргүүлсэн байдаг.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "УИХ-ын гишүүд зарчмын шаардлага Намынхаа Удирдах зөвлөлд хүргүүлсэн. Монгол Ардын намын Бага хурал шинэ Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн шийдвэрийг Үндсэн хуулийн дагуу гаргасан. Шинээр байгуулагдах Засгийн бүрэлдэхүүний тухай тогтвортой, бүтээмжтэй ажиллах тухай зарчим юм. Харин үүнийг зориудаар мушгин гуйвуулах нь тийм сайн улс төр биш юм. Үндсэндээ үзсэн кино гэдэг шиг. Зарчим бол зарчим. Цаашид ч байх ёстой гэдэгт хатуу байр суурьтай байх болно" гэж байр сууриа илэрхийлсэн байна.
undefined

Сэтгүүлч