
СХД-ын 27-н ахмадын хорооны дарга нараа хүлээн авч уулзлаа
Ахмадуудын хувьд үе үеийн парламентад с

Гэхдээ өнөөдөр бид хийж бүтээж байгаа зүйлийнхээ төлөө улстөржмөөргүй байна. Хийсэн нэгнээ дэмжиж урам өгч байх ёстой гэж би боддог. Тэр утгаараа СХД-ээс УИХ-д сонгогдсон АН-ын хоёр гишүүнийхээ хийсэн ажилд сэтгэл хангалуун байдаг. СХД-т ахмадын сувилал байгуулагдана хэмээн 500 сая төгрөг хуваарилагдсан ч одоо хэр нь таг чиг" байгаа талаар ярьсан юм. Мөн ахмадуудын тэтгэврийн зөрүү арилсан гэж байгаа боловч огт арилаагүй байгааг ч хөндөв. Түүнчлэн 70-аас дээш настай хөгшдийн 1.5 сая төгрөгийг бэлнээр өгч болохгүй юу гэх саналыг ч гаргав. Н.Алтанхуяг дарга ахмадуудад хандан ирэх жил дүүрэгтээ томоохон спорт цогцолбор болон 7-8 сая долларын өртөг бүхий нэгдсэн эмнэлгийг барьж эхлүүлэхээр болсноо дуулгав. Эрхэм гишүүд энэ мэт ажлынхаа хажуугаар дүүргийнхээ иргэдэд нүүрсийг хямд өртөгөөр хүргэх зорилгоор 50 кг-ийн шуудайтай Багануурын нүүрсийг холбогдох хүмүүстэй ярьж гэрээ хийсний үндсэн дээр нэг бүрийг нь 2500 төгрөгөөр хүргэж байгааг нь зарим ахмадууд дэмжиж байгаа ч зарим нэгнийх нь хувьд энэ мэт жижиг асуудал руу орж доошоо орох хэрэггүй. Харин цахилгаанаар халдаг халаагуур авч өгөөд цахилгааны үнийн хөнгөлөлтөн дээр анхаарах хэрэгтэйг ч сануулж байлаа.