О.Саранчулуун: Ниргэсэн хойно нь хашгирдаг биш, өмнө нь сэргийлдэг, хамгаалдаг тогтолцоог бий болгох нь уг хуулийн зорилго
2025.06.10

О.Саранчулуун: Ниргэсэн хойно нь хашгирдаг биш, өмнө нь сэргийлдэг, хамгаалдаг тогтолцоог бий болгох нь уг хуулийн зорилго

УИХ-ын гишүүн О.Саранчулуун гишүүдийн хамт боловсруулсан Ниймгийн ажлын тухай хууль нэн даруй батлагдах шаардлагай байгаагийн шалтгаан энэ юм.

Нийгмийн ажлын үйлчилгээ гэдэг том зургаар харахад иргэдийн одоо байгаа түвшнээс нь шийдвэр гаргахад нь, эзэн болоход нь тусалдаг мэргэжил юм. Нийгмийн ажилтан урьдчилан сэргийлэх ёстой. Хүүхдийг хүчирхийлэлд өртөх вий, дээрэлхэлтэд өртөх вий гэж урьдчилан сэргийлэх ёстой.

Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 13 хуулийн 162 заалтаар нийгмийн ажил үйлчилгээ тусгагдсан байна. Гэвч үйл явдал болсны дараа, хүүхэд гэмтсэний дараа, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний дараа гээд аливаа үйл явдал болсны дараа хамтарсан баг, эсвэл нийгмийн ажлын үйлчилгээ гарч ирдэг. Ниргэсэн хойно нь хашгирдаг схем үйлчилж байна гэсэн үг. Үүнийг зөв болгохын тулд Нийгмийн ажил гэж юу болохыг тодорхойлоод, үйлчилгээг нь тодорхойлоод, тэр үйлчилгээ нь урьдчилан сэргийлдэг, өөрөөр хэлбэл тухайн хүнийг амьдралдаа эзэн болоход нь тусалдаг, хүүхдийг эсрдэлээс хамгаалдаг тийм жинхэнэ нийгмийн ажлын үйлчилгээг бий болгоход энэ хуулийн зорилго оршино. Тиймээс бид одоо байгаа хуулийн үзэл баримтлалынхаа хүрээнд хүлээн зөвшөөрч байгаа энэ агуулгаараа хуулиа баталж чадвал Монгол Улсад 10-20 жилийн дараа ажилгүйдлийн хувь буурна. Нийгмийн ажлын үйлчилгээ сайжирвал сургуулийн нь орчинд дээрэлхэлт, хүүхдийн хүчирхийлэл буурч, өөрийнхөө амьдралд эзэн болдог хүмүүсийн тоо илүү бий болно, ахмад настанд зориулсан бүх үйлчилгээ сайжрах ёстой. Энэ бол мөн л хүн төвтэй бодлого мөн.