УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2025.05.21
Б.Найдалаа: Анхны зорилго, зарчмаараа тууштай явж, улсаараа урагшлах л хэрэгтэй байна
УИХ-ын гишүүн Б.Найдалаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, цаашлаад хамтарсан Засгаас Ардчилсан нам, ХҮН нам гарах эсэх цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Улс орны тулгамдсан ужгирсан асуудлыг шийдэхэд ХҮН нам хамтрах нь зөв гэж үзээд хамтарсан тул хэлсэн, зурсан, зорьсондоо тууштай байх болно.
Харин Ерөнхий сайд орлогоо нотлох нь тусдаа асуудал, шаардаж буй залуусын зөв, нотлох ёстой, үгүй бол хариуцлагаа хүлээнэ!
Миний итгэл үнэмшил, зарчим энэ учир цагийн аясаар намирч сошиал даган сэрвэлзэж, ордонд орохоороо өөр юм ярьж, гадаа гарахаараа өөр үйлдэл хийж, олон нүүр гаргаж урваж шарваганахгүй! Ингэж урваганаж тал талд шарваганасан 2 нүүр, 3 царайтай, хаашаа ч хэнтэй ч нийлж болох, хэнд ч ашиглагдах, ямар ч итгэл үнэмшил, зорилго зарчимгүй улс төр л Монголыг самарсаар ирсэн.
Дашрамд, надад хувийн ашиг, сонирхлын зөрчил байхгүй, хамтарснаар ЗГ, УИХ-д сайд, дарга, ямар нэг албан тушаалд очоогүй, нөхөддөө боломж олгосон. Зөвхөн улс орны эрх ашгийг эрхэмлэн дээрх зарчмыг мөрдөж буй болно.
Анх ярьж байсан зорилго зарчмаараа л тууштай яваа гэдэгт Та бүхэн бүү эргэлзээрэй. Улсаараа урагшлах л хэрэгтэй байна!" гэв.
УИХ-ын гишүүний Ажлын алба
Холбоотой
мэдээ
Б.Найдалаа: Хэн байхаас үл хамаарч улстөрч хүн орлогоо нотлох үүрэгтэй, чадахгүй бол хариу...
2025.05.19
Б.Найдалаа: Бизнесийн орчныг сайжруулах талаар жил бүр ярьж, байнга төлөвлөгөөнд ордог. Гэ...
2025.05.15
Б.Найдалаа: Улсын төсвийг алдагдалгүй баталсан нь гоё сонсогдож байгаа ч маш буруу бодлого...
2025.05.14
Засгийн газрын үйл ажиллагаа
Өчигдөр
Б.Найдалаа: Анхны зорилго, зарчмаараа тууштай явж, улсаараа урагшлах л...
2025
03.28
Б.Мөнхсоёл: Гишүүд ЗГ-аас үр дүн шаардахаас илүүтэй харилцан...
2025
03.28
П.Батчимэг: Жилийн 36 саяын цалинтай иргэдэд 240 мянган төгр...
2025
02.21
Засгийн газрын амлалт амилах эрх зүйн орчин бүрдсээр
2025
02.19
ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
2025
01.27
Ерөнхий сайдын хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд
2024
10.18
Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа
2024
10.18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт шилжин ирсэн ХХААХҮ...
2024
10.17
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ...
2024
09.26
2025 онд хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төсли...