Чингэлтэй дүүргийн иргэд хөдөлмөрчид, залуу үеийнхэндээ Монгол Улсаа тунхагласны түүхт өдрийг тохиолдуулан баярын мэнд хүргье
2010.11.25

Чингэлтэй дүүргийн иргэд хөдөлмөрчид, залуу үеийнхэндээ Монгол Улсаа тунхагласны түүхт өдрийг тохиолдуулан баярын мэнд хүргье

Мэндчилгээ

Бидний өвөг дээдэс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, туурга тусгаар улсаа Бүрэн эрхт Бүгд Найрамдах Монгол Ард улс хэмээн тунхаглаж байснаас хойш 86 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж, орчлонгийн олон улстай эрх тэгш харилцан, даян дэлхийд Тусгаар тогтносон Монгол Улс хэмээн дуурсаж ирсэн.

1945 онд Монголын ард түмэн бүх нийтээрээ гарын үсэг зурж улсаа тусгаар улс хэмээн баталгаажуулж байсан шигээ 1990 оны цагаан морин жилд хүмүүн төрөлхтний хөгжил дэвшлийн нийтлэг зам ардчилал зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжие хэмээн тайван хувьсгал хийснээс хойш 20 жилийг ардаа үдлээ.

Улс орныхоо хөгжил цэцэглэл, хүн ардынхаа сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж хийж бүтээж яваа нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэд хөдөлмөрчид, залуу үеийнхэндээ Монгол Улсаа тунхагласны түүхт өдрийг тохиолдуулан ажил хөдөлмөрийн өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

УИХ-ын гишүүн Дагвадоржийн Очирбат

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.