Нийгмийн бодлогын байнгын хорооны 05/07ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаарх асуултын хариуг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хууль байгаа. Энэхүү хуулийн зорилт ньхөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ тэдгээртэй адилтгах бусад гэрээнд баримтлах цагийн үндсэн цалин хөлсний доод хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна аа гэж байгаа. Гэтэл цагийн харилцаа гэхээсээ илүүтэй бид нар сарын 792 мянган төгрөг гэдгээрээ л 1 дүгээрт яваад байна. 2 дахь нь зөвхөн цалин хөлстэй холбоотой асуудлыг зохицуулах ёстой байтал энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдсан маш олон бодлогууд эерэг байдлыг давуу байдал үүсгэхээсээ илүүтэй сөрөг санхүүгийн ачаалал үүсгээд байна. Ийм учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан бусад бүхий л бодлогуудаа болих хэрэгтэй. Торгууль хүртэл хөдөлмөрийн хөлснийдоод хэмжээтэй холбогддог. Хуулийн 5.4 буюу Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хороо нь 2 жилд нэг удаа тогтоох бөгөөд гэсэн. Үндсэн хугацаа нь байгаа учраас 2 жилдээ нэг удаа тогтоох нь тухайн ажилтны цалин гэхээсээ илүүтэй. Тухайн цалинг олгож байгаа ААН байгууллагуудад бизнесээ тогтвортой хөгжүүлэх. Эдийн засгийн хүртээмжээ жоохон нэмэгдүүлж байж эргээд цалингаа нэмэх энэ боломжийг нь өгөх тухай асуудал учраас бизнесүүдийг хамгаалах тал дээр нь анхаарсан. Ийм заалтыг 2010 онд тухайн үед Хөдөлмөрийн сайд Ганди сайд байсан, Хууль зүйн сайд Нямдорж сайд байсан. Тухайн үед оруулсан өөрчлөлт нь 2 жилд нэг удаа байна аа гэдэг гол агуулга нь бизнесүүдийг эрсдэлээс хамгаалах асуудал байсан юм. 7.2 бол энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбоотойгоор маш их төсвийн зохицуулалтууд төрөөс дааж байгаа шимтгэлийн асуудлууд болон одоо олгогдож байгаа тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нь уялдаатай байдаг учраас зайлшгүй төсвөөр үүнийг хэлэлцэж, баталж, тухайн жилийн 1 сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Хэрэв тухайн жилийн төсөв батлагдсанаас хойш шинэчлэн тогтоосон бол дараагийн төсвийн жилээс эхлэн дагаж мөрдөнө өө гэж заасан байгаа. Тэгэхээр яалт ч үгүй төсөв өргөн барьсан хойно энэ шийдвэр гарсан учраас энэ 7.2-ыг үндсэндээ зөрчсөн байна гэж миний хувьд үзэж байгаа. Ер нь бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүмүүс юу гэж буруу ойлгоод байдаг вэ гэхлээр хөдөлмөрийн бүтээмж л юм шиг. Дундаж цалинтай, ердийн цалинтай хольж хутгаж бодоод байдаг. Гэтэл яг өнөөдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь зөвхөн цалин хөлсний асуудал биш юм аа. Хэдэн тоон мэдээлэл буюу статистикийг та бүхэнд хэлье. Хэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжаад байна вэ гэхлээр ердөөсөө нэгч төрийн албан хаагч байхгүй. Төр бол төрийн албан хаагчдынхаа цалингаа нэмчихсэн дандаа хувийн хэвшлийн л ер орчим мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доош цалин хөлс авч байгаа гэдэг НДЕГ-ын тайлангийн мэдээн дээр байна. Сайн дурын НДШ бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй шууд уялдсан байдаг. Сарын 89100 төгрөг төлж байсан бол 4 сарын 1-нээс 106920 болсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлснөөс болж сар бүрийн нэмэлт ачаалал нь 17820 болж байна аа.170 орчим мянган хүн. Малчдын асуудал. хоёр зуугаад 80 мянган гаруй малчин байгаа бол 51% нь л НДШ төлдөг. Малчдын 20 хүрэхгүй хувь нь нийгмийн даатгалын энэ харилцаанд орсон байна аа гэсэн үг. Тэгэхээр төрөөс 50%-ийг нь даагаад даагаад энэ хамрагдалт нь нэмэгдэхгүй байгаа. Ер нь бол маш их ачааллыг зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор сарын төлөх хэмжээ нь 2022 онд нийгмийн даатгалын сайн дурын шимтгэл нь 56 мянга байсан бол 23 онд 74000. 2024 онд 89 мянга. 2025 онд 106 мянган төгрөг болж нэмэгдэж байна. Энэ бол нэмэлт санхүүгийн ачаалал учраас тухайн сар бүртээ хүн НДШ төлөх үү үгүй юү. Ийм өндөр болох тусмаа төлөхгүй байх сэдэл нь улам нэмэгдэнэ ээ тэгээд нэн ялангуяа нийгмийн даатгалын нэр хүндийг олон талаас нь муулж ярьж байгаа цаг үед бол маш их хүндрэлтэй гэсэн үг. ЭМД-ын шимтгэлийг албан хөдөлмөр эрхлээд 700 мянган хүн төлж байгаа бол 2,4 сая иргэний төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2%-аар төлдөг. Тэгэхээр үүн дээр ч гэсэн сарын нэмэлт ачаалал орж ирж байна. Нийгмийн даатгалын сайн дурын шимтгэл ЭМД-ын шимтгэл дээр давхар ачаалал үүсэж байгаа. 2025 онд сарын 15840 төгрөгийг төлж байгаа.Хөдөлмөрийн тухай хуулийн 144.2, 144.3 дээр 25-аас дээш ажилтантай ААН байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах үүргийг хүлээж байгаа. Ажиллуулахгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төлбөрийг төлөх ёстой. Одоогийн байдлаар 8 мянган ААНБайгууллага төлөх ёстой байтал 800 л ААНБ төлж байгаа.