Сэлэнгэ аймагт байгуулж буй Дулааны цахилгаан станцын барилга угсралтын суурь бүрэн тавигдлаа
УИХ-ын гишүүн Ч.Ундрам өчигдөр /2025.05.04/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдаж буй 70 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын барилгын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Тэрбээр "Уг станцын барилга угсралтын суурийн ажил бүрэн дуусч, үндсэн байгууламжийн угсралтын ажил эхэлсэн байна. ДЦС бүрэн ашиглалтад орсноор иргэдийн цахилгаан, дулааны төлбөр буурч, орон нутагт ажлын байр шинээр бий болох юм.

Эрчим хүчний хараат байдлыг бууруулж, орон нутгийн хөгжилд түлхэц болох энэхүү ДЦС-ын бүтээн байгуулалтад анхаарал хандуулан ажиллаж байна" гэв.
Холбоотой мэдээ
2025.05.05
2025.05.05
2025.04.30