Хойд бүсийн хоршоологчдын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн гарлаа
2025.04.29

Хойд бүсийн хоршоологчдын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн гарлаа

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болж байна. Хойд бүсэд Булган, Орхон, Хөвсгөл аймаг нь Хойд бүсэд багтдаг бөгөөд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр зорьж байгаа юм.

Анхдугаар хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх талаар хэлэлцэж байна.

Мөн “Түншлэл-Хамтын ажиллагаа үзэсгэлэн” худалдаа арга хэмжээ зохион байгуулагдаж, 26 хоршоологчид оролцож брэнд бүтээгдэхүүнээ танилцуулах арга хэмжээ үргэлжилж байна.