Өмнөговь аймгийн МАН-ын XXXV дугаар Бага хурал амжилттай болж өндөрлөлөө
2025.03.14

Өмнөговь аймгийн МАН-ын XXXV дугаар Бага хурал амжилттай болж өндөрлөлөө

Аймгийн МАН-ын XXXV Бага хурлаар аймгийн намын хорооны болон Хяналтын хорооны ажлын тайланг хэлэлцэж, намын Удирдах Зөвлөлийн чиглэлийн дагуу аймгийн намын хорооны бүтэц зохион байгуулалтын асуудлаар дотоод сонгууль зохион байгуулагдлаа.

Аймгийн МАН-ын ХXXV Бага хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар аймгийн намын хорооны даргаар МУ-ын Ерөнхий сайдын Зөвлөх, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн асан Лувсангийн ЭНХБОЛД-ыг улираан сонгож, баталлаа.

Мөн аймгийн намын хороог шинээр 99-н гишүүнтэйгээр, хяналтын хороог 9-н гишүүний бүрэлдэхүүнтэй сонгож байгууллаа.

Аймгийн МАН-ын XXXV бага хуралд УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Ганмаа, МАН-ын Удирдах Зөвлөлийн орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга, СДМЗХолбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан нар оролцож УИХ, ЗГ, Намын Удирдах Зөвлөлийн бодлого шийдвэрийг танилцууллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан