Францын Элчин сайд Коринн Пэрера Да Силваг хүлээн авч уулзлаа
2025.04.16

Францын Элчин сайд Коринн Пэрера Да Силваг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силваг өнөөдөр /2025.04.16/хүлээн авч уулзлаа.

Сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгаа хоёр орны хамтын ажиллагааны эрчийг бэхжүүлэн хадгалж, харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Францын харилцааны түвшнийг стратегийн түншлэлд хүргэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ.

БНФУ-ын Элчин сайд Коринн Пэрера Да Силва хамтын үнэт зүйлсэд тулгуурласан хоёр орны харилцааг улам идэвхтэй өргөжүүлэхэд парламентын найрамдлын бүлгүүд чухал ач холбогдолтойг онцоллоо.