
2025.03.25
Ханги боомтоор нүүрс экспортлох шинэ гарцыг нээв
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн II хурал өнөөдөр /2025.03.25/ боллоо.
Хурлаар Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад ажилласан ажлын хэсгийн тайланг сонсож, үүрэг даалгаврын биелэлтийн талаар хэлэлцлээ. Мөн томилолтын үеэр гарсан саналуудыг нэгтгэн, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш дараах асуудлыг шийдвэрлэж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
-
Төмөр замын нүүрс тээврийн суурь зардалыг бууруулж, тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэв.
-
Биржийн журамд өөрчлөлт оруулж, биржээр арилжаалах нүүрсний үнийг индексжүүлэв. Ингэснээр 1,2 сая тонн нүүрсний захиалга ирээд байна.
-
Тавантолгойн бүлэг ордуудаас Ханги-Мандал боомт руу чиглэсэн 472 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулав.
-
Ханги боомтын хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, хилийн баганын хооронд шинэ гарц нээхээр болов.
-
“Эрдэнэс таван толгой” ХК Ханги боомтоор нүүрс экспортлох шинэ гарцыг нээв.
-
Уул уурхай, биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, Засгийн газарт танилцуулахаар болов
-
Нүүрс тээврийн өртгийг бууруулах чиглэлд хувийн хэвшилтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.