
2025.04.03
Ж.ЗОЛЖАРГАЛ: ХЭРЭГЖДЭГГҮЙ ХУУЛЬ ХАРУУЛЖ ЗАЛУУСЫГ ДЭМИЙ ГОРЬДООХОО БОЛЬЁ!
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, IT-г дэмжих хууль 2024/6 сард батлагдсан ч одоо болтол хэрэгжээгүй байгаа. Ерөнхий сайдаар ахлуулсан “Виртуал бүс” уг хуулийг хэрэгжүүлэх журмуудаа яагаад гаргахгүй байгаа, хууль яагаад хэрэгжихгүй байгаа талаар УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны /2025.04.02/-ний өдрийн хуралдааны мэдээллээс сонссон.
Уг хууль нь зөв зүйлийг эхлүүлсэн ч яарч батлагдсан тул дагалдах журмуудыг боловсруулахад хууль хоорондын зөрчилтэй, иймд хуулиудад нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай болж байгаа талаар ЦХИХХЯамнаас мэдээллэв.
Мөн хувь хүний мэдээллийг нууцлан хувиргасан нийтийн мэдээллийг их өгөгдөл болгон ашиглах хуулийн зохицуулалт аль 2021 онд батлагдсан ч өдий болтол хэрэгжээгүй! Энэ удаагийн яам, салбарын байгууллагууд бүх системүүдийг нэгтгэхээр идэвхтэй ажиллаж байгаа ч хугацаа орох тул эхний багц өгөгдлүүдийг сонгон авч 2025 оны 6-р сард туршилтын байдлаар хэрэглээнд нээлттэй болгохоо мэдээллэв.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан