
2025.04.02
"Иргэн та хүч" залуусын нэгдлийн санаачилгаар Баянхонгор аймагт Ерөнхий хяналтын сонсгол болно
"Иргэн та хүч" залуусын нэгдэл ТББ-ийн санаачилгаар "768 ИРГЭНИЙ" хамт гаргасан Баянхонгор аймагт холбогдох 3 асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол хийх саналыг аймгийн ИТХ хүлээн авч өнөөдрийн /2025.04.02/ хурлаар ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Сонсголыг
- 1. Баянхонгор аймагт олгогдсон лиценз, ашигт малтмалын олборлолт ил тод байдал,
- 2. Баянхонгор суманд өрхийн хэрэглээний 0.07 га, Инженер шугамд холбогдсон газар олголтын ил тод байдал,
- 3. Баянхонгор аймгийн "УТАА, АГААРЫН БОХИРДОЛ" 3 асуудал тус бүрээр 2025 онд багтааж ЕХС хийхээр боллоо.
Ажлын хэсэг Ардын намын бүлгээс 2, Ардчилсан намын бүлгээс 2, ИТХ-ын ажлын албанаас 2, Иргэдийн төлөөлөл 3 гэсэн нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй тал бүрийн оролцоог хангаж байгуулагджээ.